Өөрийгөө анагаах нь хүний эрүүл мэндийг нэгэн шинэ эринд хүргэж байгаа юм
- schedule 2016 оны 9 сарын 28
- chat_bubble 0
“Өөрийгөө анагаах аргаар чихрийн шижин өвчнийг анагаах боломжтой” сэдэвт бага хурал тус аргын зохион бүтээгч ноён Өлзий, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.
Тус хурал нь өнөөдөр /2016.09.28/ Шангрила зочид буудалд болсон.
Энэхүү хуралд 1998 оны Физиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн, АНУ-ын биоанагаахын эрдэмтэн, эмч Ферид Мурадын илтгэлийг хүргэж байна.
Тэрээр,
Эрхэм зочид та нар сайн байцгаана уу!
Хүний өөрийгөө эдгээх чадвар буурсанаас өвчин, хөгшрөлт үүсдэг. Өөрийгөө эдгээх чадвар сайжруулах нь өвчин эдгээх гол түлхүүр юм. Биеийн бүхий л өвчин илааршина. Өвчтөн эдгэх явцад эмч болон эм, тарианы нөлөөлөл харьцангуй бага, ихэнх нь өөрийгөө эдгээр чадвараас хамаардаг. Өөрийгөө эдгээх чадвар сайжирсанаар өвчин эмгэг хурдан эдгэхийн зэрэгцээ эмчилгээний ихээхэн зардал мөнгийг хэмнэх боломжтой болно.
1931 онд анагаах ухааны Нобелийн шагналтан, Германы Берлин дэх эзэн хаана Вилиамын нэрэмжит физиологийн хүрээлэнгийн дарга, доктор Отто Варбүрг хүний биен дэх хүчилтөрөгчийн хэмжээ стандарт хэмжээнээсээ 65 хувиар бага бол хүчилтөрөгч дутагдсан эс нь өвчлөх, эсвэл хавдар үүсдэг гэж үзжээ. Үүнээс хойш хүчилтөрөгч дутагдсанаар өвчин үүсдэг, мөн хавдар судлал үүсдэг гэж тодорхойлсон. Орчин үеийн анагаах ухаанд хүчилтөрөгч дутагдсанаар бодисын солилцоонд доголдол үүсдэг гэх үзэл нь аль хэдийнэ түгээмэл болсон. Үүнээс үзэхэд, хүчилтөрөгчийн дутагдал нь бүхий л өвчний үндэс суурь нь болдог байна. Зохих хүчилтөрөгч нэмэлт нь хүний биеийн өөрийгөө эдгээх чадвараар дамжин нөхөн сэргээж, өвчин эдгэрэх болно. Хүчилтөрөгч дутмаг, энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол ахмад настны өвчин бусад ямар арга ч хэрэглэсэн нэмэргүй болдог байна.
Урьдчилан сэргийлэх анагаах ухааны мэргэжилтнүүд төрөл бүрийн эм өвчний эмчлэхээс гадна гаж нөлөө нь биеийн үйл ажиллагааны чадварыг гэмтээдэгт итгэдэг байна. Хэрэв эм, тарианы сөрөг нөлөөллөөр биеийн хэвийн байдал болон тэнцвэрийг алдагдуулдаг бол урт хугацаанд эм тариа хэрэглэснээр тухайн өвчнийг анагааж чадахгүйн зэрэгцээ бүр олон өвчин үүсгэж, эм, тарианы нөлөөлөл улам буурдаг. Харин анагаах ухааны хамгийн өндөр түвшин нь хүний биеийн өөрийгөө эдгээхийг нөхөн сэргээх юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага WHO эм, тарианд дасал болж болохгүй, эрүүл байхын гол үндэсн нь биеийн эсэргүүцэл, өөрийгөө анагаахыг сайжруулах юм гэж уриалдаг. Бүх эд эрхтний үйл ажиллагааг сайжруулж, биеийн эсэргүүцлийг сайжруулан, эрүүл байдлаа хадгалах нь туйлын чухал. Энэ нь ирээдүйд анагаах ухааны хөгжлийн чиг хандлага болох юм.
Энэ удаагийн “Өөрийгөө эдгээх арга нь, хүний биеийн өөрийгөө эдгээхийг нөхөн сэргээж, чихрийн шижин өвчнийг бүрэн эдгээх” талаархи эмнэл зүйн судалгаа нь дэлхийг өөрчлөх анагаах ухааны шинэ нээлт болохыг харуулж байна.
Чихрийн шижин өвчнийг даван туулж чадахгүйд хүрсэн. Харин өөрийгөө анагаах арга ашигласнаас чихрийн шижин өвчтөн насан туршдаа чихэр бууруулах эм, эсвэл инсулин хэрэглэхээ больж, чихрийн шижин өвчин эдгэрэхгүй байгаа нь өнгөрсөн түүх болон үлдэх юм.
Чихрийн шижин өвчнийг эдгээх нь хүн төрөлхтний эрүүл мэндийн салбарын түүхэн нээлт болж байгаагаар онцлог ач холбогдолтой.
Энэхүү өөрийгөө анагаах арга нь бүх хүн төрөлхтний эрүүл мэндийн баялаг болох бөгөөд ахмад насны эрүүл мэнд, урт наслалтад зөв чигийг зааж өгч буйгаарай онцлог юм.
Энэхүү арга нь аюулгүй, амьдралд хэрэглэхэд амархан, хүн төрөлхтөнд маш олон ач тустай. Мөн өөрийгөө анагаах аргыг хэрэглэснээр “Хүний хүсэл мөрөөдөл биелж, өвчтэй үед эм уух хэрэггүй болж, урт наслах, мөрөөдлөө биелүүлэхэд шинэ замыг нээн, хүний эрүүл мэндийг нэгэн шинэ эринд хүргэж байгаа юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...