Тэрэгтэй хүүхэд түрж явсан эмэгтэйг мөргөж гэмтээжээ
- schedule 2016 оны 9 сарын 28
- chat_bubble 0
Өчигдрийн байдлаар /2016.09.27/ Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна.
Эдгээрээс зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 12 хүн хүнд, хөнгөн гэмтсэн гэсэн мэдээлэлтэй байгаа юм.
Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 2 байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Энхтайваны өргөн чөлөө, Хөрс худалдааны төвийн зүүн замд T.Succeed маркийн авто машины жолооч С нь явган зорчигч 07 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн.
Мөн Баянгол дүүргийн нутаг Чингүнжавын гудамж, Улаанбаатар паласын зүүн замд T.Landcruiser маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 32 настай эмэгтэй Ч, тэргэнд сууж явсан 01 настай эрэгтэй Т нарыг мөргөж гэмтээсэн зөрчил гарчээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...