Даланзадгадын ДЦС-ынхан 16 жилийн ойн баяраа тэмдэглэлээ
- schedule 2016 оны 8 сарын 23
- chat_bubble 0
Өмнөговь аймагт 2000 онд Даланзадгадын ДЦС ашиглалтад орж байсан түүхтэй. 2012 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 3 мВт-ын өргөтгөлийн цахилгаан станцыг ашиглалтад оруулсан.
Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, Даланзадгадын ДЦСтанцын 16 жилийн ойн баярын хурлыг энэ сарын 19-нд зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд аймгийн удирдлагууд үе үеийн эрчим хүчний салбарт ажиллаж байсан хүмүүс оролцжээ.
Энэ үеэр эрчим хүчний салбарт хийж бүтээсэн хөдөлмөр гавъяаг нь төр засаг өндрөөр үнэлж тус компанийн гүйцэтгэх захирал Р.Банзрагчийг “Алтан гадас” одонгоор шагнасан байна.
Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэгээр зуухны машинч Ц.Энхбаатар, нүүрс түрэгч ковшын жолооч Г.Батбаатар, Эрчим хүчний жуух бичгээр ээлжийн инженер Н.Тунгалаг, бойлерын машинч Ч.Батцэнгэл нар тус тус шагнуулсан юм. Хэдийгээр тухайн станцын үйл ажиллагаа доголдож, нэлээдгүй хэл ам дагуулсан ч тэнд ажиллаж буй хүмүүсийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэл их байсныг одоогийн удирдлагууд онцлон хэлж байгаа юм.
Дашрамд дуулгахад Өмнөговь аймагт анх 1950 оны 5-р сарын 10-ны өдөр анхны дизелээ асааж аймгийн төвийг гэрэлтүүлсэн бөгөөд энэ өдрөөс Өмнөговь аймгийн Эрчим хүчний салбар үүссэн хэмээн үздэг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...