МАН-ын бүлгээс Эрчим хүчний сайдад П.Ганхүүгийн нэрийг дэвшүүлжээ
- schedule 2016 оны 7 сарын 29
- chat_bubble 0
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Т.Энхтайваны нэрийг татахаар шийдвэрлэжээ.
Иймээс Эрчим хүчний сайдад н.Ганхүүг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрлэсэн байна.
Авлигатай тэмцэх газарт Т.Энхтайваныг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлэхээр болж, санал хүргүүлэхэд “Ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэх тайлбар ирсэн тул нэр дэвшигчийн асуудлыг дахин ярихаас аргагүй болсон байна. Харин бусад сайдад нэр дэвшигчийн тухайд асуудал үүсээгүй.
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бусаар хуралдаанаар Эрчим хүчний сайдад П.Ганхүүг нэр дэвшүүлэхийг 100 хувь дэмжсэн юм байна.
П.Ганхүүгийн талаар тодруулахад, дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажиллаж байсан аж.
Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй, Япон улсын Сэншүгийн их сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...