Шинэ Хууль зүй, дотоод хэргийн сайдад цагдаагийн байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгахыг сануууллаа
- schedule 2016 оны 7 сарын 23
- chat_bubble 1
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.9 хувийн дэмжлэг хүлээв.
Сайдад нэр дэвшигчид хандан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Бизнесийн эрх зүйн орчинг бий болгоход анхаарах. Эдийн засаг хүндэрсэн нь бизнесийн байгууллага муу ажилласандаа биш засаглал оновчтой биш, улстөржилт маш их учраас бизнестээ саад учруулж байна. Бизнесийнхэн айх аюулгүй ажиллах боломжоор хангагдах ёстой. Засгийн газар, төр бизнестээ өөрийгөө хөгжүүлж явах эрх зүйн орчин бүрдүүлж өгөх.
Бизнесийн айдас хүйдсийн тухай ярихад хуулийн байгууллага нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн зүйл бий.
Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх тайван орчин бүрдвэл ажлын байр бий болгоход ч нэмэртэй, эдийн засгийн хүндрэлийг давахад ч хэрэгтэй.
Хууль зүйн салбар жинхэнэ утгаараа мэргэжлийн салбар байх ёстой. Таны салбарт ажиллаж байгаа бүх байгууллагууд улс төржилтөөс ангид байх ёстой. Хуулинд суусан зарчмуудыг барьж ажилладаг байх ёстой.
Компанийн засаглал гэдэг юм манайд 21 дүгээр зууны төвшинд хүрээгүй, ихэнх компани гэр бүлийн бизнесийн хүрээнд явж байна. Энэнд онцгой анхаарах.
Ерөнхий сайдад хандаж хэлэхэд Мэргэжлийн давхар дээлгүй сайд нар оруулж ирээрэй. “Би, би би чадна” гэдэг өвчнөөсөө манайхан ангижирмаар байна. Бодитойгоор улс орны эрх ашигт нийцэх ажлыг хийж чадах уу гэдэг шаардлага өөртөө тавь. Чадахгүй бол татгалзаж сурах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Тахарын алба татан буугдлаа, гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйн орчинг яаж бий болгох вэ гэдгээ оновчтой болгоорой.
Цагдаагийн байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаарай. Сонгуулийн дараа явцуу сонирхлоор цагдааг хөдөлгөв. Ноён нуруутай хандаарай. Бизнесмэнүүд хувийн сэдэл агуулсан хүмүүс шахаас дарамт үзүүлнэ. Монгол төрийн тогтвортой байдал нэг номер, хүний эрх нэг номер.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...