Хүр хорхойн утсаар нэхсэн торго
- schedule 2017 оны 2 сарын 13
- chat_bubble 0
Торгоны зах зээлд хүр хорхойн утсаар нэхсэн торго эрэлт ихтэй байна. Энэ төрлийн торгоны үйлдвэрлэлд торгоны хүр хорхой, эрвээхэй, авгалдайнууд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг байна. Хүр хорхой нь mulberry хэмээх нэгэн төрлийн модны зөвхөн навчаар нь хооллодог ба энэ модны таримал бус зэрлэг төрөл нь Орос улсын өмнөд хэсэг, Хятад улсын хойд хэсгийн газар нутгаар буюу Зүүн Азид ургадаг.
Хүр хорхой нь бүхэлдээ тэжээмэл болсон шавьж бөгөөд байгаль дээр зэрлэг байдлаар тааралддаггүй байна. Анх 5 000 жилийн тэртээгээс Хятадад хүр хорхой үржүүлж эхэлжээ.Бие гүйцсэн эрвээхэй далавчаа дэлгэсэн үедээ 6 см урттай болдог байна.
Хүр хорхой нь өөрийнхөө шүлсээр өөрийн үүрийг ороож нэхдэг. Нэг ийм үүр буюу хальс нь 300-900 метрийн урттай торгон утсыг ороосон маягтайгаар хийгдсэн байдаг. Үүрээ нэхэхээс бусад тохиолдолд модныхоо навчаар хооллодог. Тиймээс түүний өсөлт нь хурдаэ аж.
Хүр хорхойн толгойны өнгө бараан болох нь эрвээхэй болж эхэлж байгаагийн дохио юм. Хүр хорхой эрвээхэй болсноор өөрийн үүрийг мэрж эхэлдэг учир энэ үеэс хойш хүр хорхойг амьдруулдаггүй байна.
100 хэмийн халуунд хоёр цаг гаран байлгаж хүр хорхойг үхүүлэн торгон утсыг нь авдаг байна.
Солонгосчууд торгоны хүр хорхойг шарж боловсруулан хоол хүнсэнд хэрэглэдэг гэж байсан. Учир нь хүр хүрхой нь уургийг маш их хэмжээгээр агуулдаг тул эрэлт эхтэй хоолуудын нэг болжээ.
Мөн хятадууд торгоны хүр хорхойг хатааж, дээр нь Beauveria bassiana гэгч мөөгөнцөр ургуулан уламжлалт анагаах ухаандаа ашигладаг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...