Би наад автобусны чинь жолооч байна
- schedule 2013 оны 10 сарын 25
- chat_bubble 0
Автобусны араас нэгэн эр унаж тусан гүйнэ. Хүмүүс түүнийг хараад шоолон инээлдэнэ. Гэтэл нөгөөх эрэгтэй:
-Би наад автобусны чинь жолооч байна.
Гэрийн эзэгтэй үйлчлэгчээ ажлаас нь хөөжээ.
-Ор дэрний ажилд та надаас муу гэл үү?
-Хэн тэгж байна? Манай нөхөр үү?
-Үгүй ээ танай жолооч.
-Өнөө цагт найз нөхөд гэж байхгүй болж дээ. Нэг муу новшоос 1000 төгрөг зээлэх гэсэн чинь өгдөггүй.
-Чамд эртхэн хэлэхэд би ч гэсэн новш шүү
Жаалхүү ааваасаа асуужээ.
- Ааваа дотоожны зөв бурууг яаж мэдэх вэ?
- Шар нь урдаа, бор нь хойноо байдаг юм миний хүү.
Чукча нар эсгий гутал олж гэнэ. Юу болохыг нь хэн ч мэддэггүй. Мэргэн ухаантай Чукча дээрээ очиж асуухад тэр нь үзсэнээ:
-Энэ сүхний гэр байна.
- Манай нөхрийг хүүхнүүд дандаа амаа ангайгаад ширтдэг гээд боддоо.
- Тийм сайхан эр үү?
- Үгүй ээ шүдний эмч юм л даа.
Dota тоглож байгаа 2 найз ярьж байна гэнэ.
- Чиний юм боссон уу?
- Арай босоогүй байна аа.
- Хурдан босгооч ээ, минийх босчоод байна...
-Хэн нэг нь андуураад чам руу хайрын мессежээ явуулчихсан бол чи юу гэж бодох вэ?
- Андуураагүй байгаасай.
Маргааш зуун зараа одтой, шарталт өдөр. Нар шартаж эхлэхэд гарч, шартаж дуусахад жаргана. Хол газар явж шартагсад гэр лүүгээ мөрөө гарга.
Хуурсаар хуурсаар худалч
Хулхидсаар хулхидсаар улстөрч.
Мал дагавал ам тосдоно.
Нам дагавал халаас түнтийнэ.
Ханилж яваад нөхрөө
Зажилж яваад бохио
- Монголд дэлхийн эдийн засгийн хямрал хэрхэн нөлөөлсөн бэ?
- Хямрал өөрөө хямарсийшд
- Найз нь өчигдөр 1-р байранд орлоо сүүлээсээ
- Найз нь өнөөдөр хүрэл медаль авлаа гурван тамирчинаас.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...