Хоёр настай жирэмсэн хүүд аборт хийжээ
- schedule 2013 оны 10 сарын 20
- chat_bubble 0
Саяхан хосгүй нэгэн эмчлүүлэгч Хятадын Хуаси хотын нэгэн эмнэлэгт иржээ. Сяо Фэн хэмээх хоёр настай бяцхан хүүгийн гэдэс нь жирэмсэн юм шиг цүндийсэн байжээ. Эмч нарын гайхширлыг төрүүлсэн энэ итгэмээргүй онош бараг батлагджээ. Хүүгийн гэдсэнд паразит-үр хөврөл амьдарч байжээ хэмээн Daily Mail мэдээлж байна.
Амьсгалахад нь ч хүндэртлээ гэдэс нь томорсон хүүд яаралтай аборт хийх шаардлага эмч нарт тулгарчээ. Рентген, компьютерээр/МРТ/ харсны дараа хүүгийн гэдсэнд түүний ихэр дүү нь амьдран томорч байгааг эмч нар илрүүлсэн байна. Үр хөврөлийн өсөлт 20 сантиметрт хүрч, нуруу сээр, гар, хөл нь хэлбэр дүрсээ бүрэн олсон байжээ.
Паразит-ихэр ахынхаа ходоодны гуравны хоёрыг эзэгнэж байсан аж. Иймэрхүү ихрүүд нь умайд үр тогтох үед зөв хуваарилагдаж чадаагүйгээс үүсдэг гэж эмч нар хэлж байна. Кливлендийн эмч Джонатан Фанароффын хэлж байгаагаар нэг нь нөгөөгөө “залгичихгүй” байх тохиолдолд сиамын зарим ихрүүд амжилттайгаар зэрэгцэн орших бүрэн боломжтой гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...