Охидын бэлэг эрхтэн яагаад үрэвсэж улайдаг вэ?
- schedule 2013 оны 10 сарын 11
- chat_bubble 7
“Zint clinic” эмнэлгийн хүүхдийн их эмч Т.Навчаа зөвлөж байна.
Охидын гадна болон дотно эрхтэний салст бүрхүүл бэлгийн бойжилт эхлэхээс өмнө маш нимгэн учир ихэд эмзэг, хамгаалах чадваргүй байдаг. Иймд гадны элдэв нөлөөнд амархан цочирч үрэвсдэг. Ингэснээр гадна бэлэг эрхтэн улайж загатнах, цагаан юм гарах ба шээхэд зовиуртай болно.
Шалтгааны хувьд баастай живхийг солхигүй удах, бөгсийг хойноос урагш арчих, саван, шампунь, ванны хөөс, өнгө үнэртэй ариун цэврийн цаас хэрэглэх, цагаан хорхой, синтетик материалтай дотуур өмд зэрэг байж болно. Бага насны охидын хувьд дотуур нь өмд нь бариу байх, бохир гараараа бэлэг эрхтэнээ оролдох нь шалтгаан болдог. Мариа ихтэй, тарган, экземтай бол бэлэг эрхтэн үрэвсэж улайх нь элбэг. Бага насны охидод мөөгөнцрийн шалтгаантай бэлэг эрхтэний үрэвсэл ихээхэн ховор.
Иймд охидын бөгсийг урдаас хойш арчих, усанд оруулахдаа шүршүүрт толгой, биеийг нь угаах, усанд орсны дараа бэлэг эрхтэнг цэвэр усаар сайтар зайлж саван хөөсийг бүрэн арилгах, үнэргүй, будаг, зураггүй цагаан өнгөтэй ариун цэврийн цаас хэрэглэх, угаахад будаг гардаггүй цэвэр хөвөн даавун дотуур өмд өмсүүлэх зэрэг нь охидын бэлэг эрхтэн үрэвсэж улайхаас сэргийлэх болно. Хүүхдээ баасны дараа бөгсийг савангаар угаах шаардлагагүй, дээш нь харуулж бариад крантны бүлээн усаар угаахад л хангалттай. Бөгсийг угаахдаа доош нь харуулж баривал баастай ус бэлэг эрхтэн рүү урсана гэдгийг анхаараарай.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...