Хавдар судлалын эмнэлэгт туяа эмчилгээний шинэ аппаратыг хоёрдугаар улиралд багтаан суурилуулна.      Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсан суралцагчдын тэтгэлгийг энэ сараас эхлэн олгоно.      Орон сууцны татварын буцаалтын мөнгө дөрөвдүгээр сарын эхний 7 хоногоос олгогдож эхлэв.      Монголбанкны 2014 оны 4 сарын 17 өдрийн хаалтын ханш: АНУ доллар 1,779.92, Евро 2,463.68, Японы иен 17.44, ОХУ-ын рубль 49.54, БНХАУ-ын юань 286.15, БНСУ-ын вон 1.71.     
Баннер бүлэг урт

        Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад нэр дэвшүүлж, дүгнэлт гаргуулах, УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн  захиалгын дагуу зохион байгуулсан сул орон тоог нөхөх Төрийн албаны мэргэшлийн шалгалтын дүн, зарим Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг томилох зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн зарим Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргыг томилов.

Татварын ерөнхий газраас Ч.Жигжидийг Татварын ерөнхий газрын Салбар зөвлөлийн даргаар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас  О.Адъяа, Х.Гантулга нарыг Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилуулах санал ирүүлснийг судлан үзээд, Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргаар томилохоор шийдвэрлэлээ.

Шалган зааварлах ажлын тайланг хэлэлцлээ

УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн  захиалгын дагуу зохион байгуулсан Төрийн албаны мэргэшлийн шалгалтад 7 хүн бүртгүүлнээс 2 нь уг шалгалтад тэнцжээ. Эдгээр иргэдийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэн хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн албан тушаалд томилуулахаар шийдвэрлэлээ. Энэ удаагийн мэргэшлийн шалгалтыг 2013 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөж байгаа шинэ журмын дагуу авсан юм.

Мөн хуралдаанаар Завхан, Говь-Алтай, Ховд аймагт ажилласан Төрийн албаны зөвлөлийн Ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ. Ажлын хэсэг эдгээр аймгуудад төрийн албаны мэргэшлийн шалгалтыг цахим хэлбэрээ авах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ Салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаатай танилцан, арга зүйн зөвлөгөө өгч, "Төрийн албаны зөвлөл сонсож байна" нээлттэй хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mglnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70155513 утсаар хүлээн авна.

СОНИРХОЛ ТАТСАН

...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.