Эрүүл мэндийн даатгалын сангаас эмиийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт
- schedule 2013 оны 9 сарын 9
- chat_bubble 0
Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, нэр төрөл, хөнгөлөлтийн хувь, хэмжээг шинэчлэн баталсан
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны “Жагсаалт батлах тухай” 28 дугаар тогтоолоор, эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, нэр төрөл, хөнгөлөлтийн хувь, хэмжээг шинэчлэн баталж, 9 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдөн ажиллах болсонтой холбогдуулан нийслэлийн өрхийн эмч нартай уулзалт зохион байгуулав.
Энэхүү уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон өрхийн эрүүл мэндийн төвийн 37 ахлагч эмч нар оролцов.
Уулзалтыг тус газрын дэд дарга П.Мөнхтулга удирдан зохион байгуулж, ахлах мэргэжилтэн С.Хишигсүрэн, Б.Сарантуяа нар эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, хөнгөлөлтийн хувь, хэмжээнд гарсан өөрчлөлт болон өрхийн эмч нарын эмийн жор бичилттэй холбоотой асуудлаар илтгэл тавив.
Мөн хөнгөлөлттэй эмийн жор бичилт, эмийн сангуудтай холбоотой нийтлэг зөрчлийг арилгах, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх талаар санал солилцов.
Уулзалтын үеэр өрхийн эмч нарт эрүүл мэндийн даатгалын тухай гарын авлага, сурталчилгааны материал тарааж, эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлж буй эмийн хөнгөлөлтийн талаар өрхийн эрүүл мэндийн төв, иргэдэд мэдээлэл хүргэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.
НДҮЗ-ийн 2013 оны 28-р тогтоолоор эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, нэр төрөл, хөнгөлөх хувь, хэмжээ өөрчлөгдлөө
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...