Дөрвөлжин эрүүг ботоксоор багасгаж болно
- schedule 2016 оны 5 сарын 6
- chat_bubble 0
Дөрвөлжин эрүүний ботокс гэж юу вэ? Дөлвөлжин эрүүнд ботокс хйилгэхийн өмнө заавал тухайн хэсгийг ясны хөгжил үү эсвэл булчингын хэсэг үү гэдгийг шалгах хэрэгтэй. Шүдээ хүчтэй зуугаад шанааны ясны тэнд дараад үзэхээр чангарч гарт баригддаг тэр булчинг суллаж өгж байна гэсэн үг.
Ботокс (clostridium Botulinum) гэдэг нь ботуллинум гэх хоолны хордлогын нян ялгаруулдаг хорт бодисыг эмчилгээний зориулалтаар ашигладаг нэгэн төрлийн булчин сулруулагч аж.
Ботокс нь энгийн булчин сулруулагч бэлдмэлүүдээс давуу тал нь 3-6 сарын турш үр дүнгээ барьдаг ба тарсан хэсэгт л үйлчилдэг учир бусад биеийн өөр хэсэгт ямар нэгэн хэсэгт сөрөг нөлөө үүсдэггүй явдал гэнэ. Гоо сайхны мэс засал ба арьс гоо сайхны эмнэлгүүдэд ботоксыг нүүрны үрчлээ арилгах зориулалтаар ихэвчлэн хийдэг бол шүдний эмнэлэгт шүд хавирах өвчин булчингаас үүдэлтэй дөрвөлжин эрүүг засах эмчилгээнд зориулдаг байна.
Хүн хүний биеийн онцлогоос шалтгаалж ботоксын найрлага нь бүх хүнд адил үр дүн гарна гэхэд хэцүү юм.
Нэг удаа хийлгээд болдог зүйл биш тогтмол тариулах нь үр дүнтэй гэж сонссон байх. Ботокс нь булчинг хөдөлгөөнгүй болгох үүрэг гүйцэтгэдэг ба үүний үр дүнд булчин суларч өгдөг байна. Тодорхой хугацааны дараа булчин маань эргээд ажилгаандаа орох үед нь дахиад л тариулахад болно. Ийм тохиолдолд ихэнхдээ 4-6 сар гэдэг ч энэ нь бас л хүн хүнд өөр өөр байдаг байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...