САЙН МЭДЭЭ: Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
- schedule 2016 оны 5 сарын 6
- chat_bubble 0
Өчигдөр буюу энэ сарын 05-ны өдөр цас ихээр орж, шуурсаны улмаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн зам даваа цасанд боогдож, үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөл байдал үүсээд байсан.
Тухайлбал, Төв аймгийн Баяндаваа, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Замчдын даваа, Хэнтий аймгийн төвөөс цааш 20 км-т зам даваа цасанд боогдсон. Гэсэн ч үдээс хойш шуурга намдсанаар аймаг орон нутгийн замын “АЗЗА” компаниуд цасанд боогдсон зам даваанууд дээр ажиллаж оройны 17.30 цаг гэхэд замын зорчих хэсгийг нээсэн байна.
Түүнчлэн шуурганы үеэр Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Авдрын гол” гэдэг газар иргэн Б оройны 17:10 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн долоон иргэн, хоёр автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөө өглөө айлд байхад нь эсэн мэнд олжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...