ХААХ
Гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байсныг аварчээ
- schedule 2016 оны 5 сарын 5
- chat_bubble 0
Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Жаст-Ойл” ХХК-ийн ШТС-ийн урд талын гүүрэн дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага тавдугаар сарын 3-ны 23:20 цагт хүлээн авч нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Аврах ангийн долоон албан хаагч ажиллаж, иргэн А /24 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гүүрэн дээрээс үсрэх гэж байсныг буулган авчээ. Түүнийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?