Долоо хоногт 42 хүүхэд нохойд хазуулсан байна
- schedule 2016 оны 5 сарын 5
- chat_bubble 0
Хаврын урь орж дулаарч байгаа. Ийд хүүхдүүд гадаа тоглох, эцэг, эхийн хяналт сул байгаа зэрэг шалтгаанаас болж бага насны хүүхдүүд нохойд хазуулах тохиолдол ихэссэн байна.
Нохойд хазуулсан хүүхдүүд ирэх нь олширсон талаар ГССҮТ-ийн эмч нар анхааруулж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л 82 хүн нохойд хазуулан ГССҮТ-д ирсэн. Тэдгээрээс 42 нь хүүхэд хүүхэд байсан байна. Эдгээр хүүхдүүдээс арав нь нохойд хазуулснаас нүүр, толгойн хэсэгтээ шарх авсан. Хамгийн ноцтой нь хоёр настай хүүхэд нохойд хазуулснаас тархи нь цуурч, хүнд гэмтэл авсан байна. Тухайлбал, гэрийнхээ гадаа тоглож байсан хүүхэд хажуу айлынхаа нохойд хазуулсан, хоёр настай охин гэрийнхээ тэжээвэр нохойд хазуулсан хоёр тохиолдол нэг л өдрийн дотор гарсан байна.
Гэр хорооллын иргэд нохойгоо сул тавьдгаас гудамжаар явж байгаа хүүхэд, томгүй нохойд хазуулах, тэр ч бүү хэл барьж идэх нь шахдаг байна. Хүүхдүүдийн ихэнх нь гадаа тоглож байгаад, сургуульдаа явах замдаа, худгаас ус зөөж байхдаа гэх мэтчилэн гудамжны, буюу айлын сул нохойд хазуулдаг байна. Уржигдар буюу тавдугаар сарын 3-ны өдөр л гэхэд 20 хүн нохойд хазуулсан байдалтай Гэмтлийн эмнэлэгт ирсэн байна. Жишээ нь, тэр өдөр хүргэгдэн ирсэн өндөр настай хөгшнийг хажуу айлынх нь нохой гэнэт дайрч гэдсийг нь хүүлж, хөл, гарыг нь урж хүнд шархдуулсан байна.
Нохойны ороо орох үед нохойд хазуулсан гэж ирэх хүмүүсийн тоо эрс нэмэгддэг. Иймд ороо нь орж, бөөнөөрөө цугларч явж байх үед нохойноос аль болох хол байх хэрэгтэй. Энэ үед нохойны зан араншин хурц догширдог. Дөрөвдүгээр сарын 3-наас тавдугаар сарын 3-ны хооронд нэг сарын дотор л 269 хүн нохойд хазуулж ирэн эмнэлгийн туслалцаа авсан. Мөн гэрийнхээ тэжээвэр нохойд хазуулсан тохиолдол өнгөрсөн долоо хоногт 29 бүртгэгдсэн хэмээн гэмтлийн эмч ярьж байлаа. Ер нь ихэнх хүмүүс эзэнтэй нохойд хазуулсан байдаг гэнэ.
Иймд нохой хэдий гэрийн тэжээвэр, дуулгавартай амьтан ч гэсэн араатан шүү гэдгийг сануулж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...