МАН-ын бүлэг хурлаа бас л хойшлууллаа
- schedule 2016 оны 5 сарын 4
- chat_bubble 0
Сонгуулийн хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор АН, МАН-ын бүлэг хуралдахаар болсон юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарласан байсан ч хойшлуулжээ. Уг хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд оруулах өөрчлөлт, мөн Засгийн газрын хувь заяа, Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч хийгээд Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшсэн Ц.Лхагвасүрэн нарын асуудлыг хэлэлцэх магадлалтай байсан ч ийнхүү хойшлуулсан.
Харин МАН-ын бүлэг хуралдахаар Төрийн ордны "Б" танхимд 16:00 цугларч эхлээд ирц бүрдэхийг хүлээж байсан. Гэвч тус намын бүлгийн хуралдаан бас хойшлогджээ. МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт, тойргийн хуваарилалт зэрэг цаг үеийн асуудлаар хуралдахаар товлосон байжээ. Гэтэл АН-ын бүлгийн шийдвэрийг харзная гэж ярилцаад хойшлуулсан гэх мэдээлэлтэй байгаа юм.
Ийнхүү УИХ дахь хоёр том намын бүлгүүд өнөөдөр зарласан хурлаа тодорхойгүй шалтгаанаар хойшлууллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...