Өрхийн эмнэлгүүд А аминдэмийг олгоно
- schedule 2016 оны 5 сарын 4
- chat_bubble 0
Орон даяар дэгдээд байгаа улаанбурхны хүндрэлд А аминдэм сайн нөлөө үзүүлж өвчнийг сааруулах аж. Иймд А аминдэмийг энэ сарыг дуустал Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сартайгаас таван настай хүүхдүүдэд олгоно.
Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард А аминдэмийг хүүхдэд уулгадаг юм байна. А аминдэмийг зургаан сараас нэг настай хүүхдэд 100,000 олон улсын нэгж тун /энэ нь цэнхэр өнгөтэй/, 12-59 сартай буюу 1-4 хүртэлх насны хүүхдэд 200,000 /энэ нь улаан/олон улсын нэгж тунг уулгахыг зөвлөдөг байна.
Өндөр тунтай А аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А аминдэмийг хангадаг аж. Хүүхэд төрсөн цагаасаа л эхийнхээ хөхний сүүнээс хэрэгцээт аминдэмээ авдаг бол зургаан сараас хойш хөхний сүүнд А аминдэмийн нийлэгжилт багасдаг тул нэмэлтээр өгөх шаардлагатай болдог байна. Харин нэгээс дээш насныханд өндөр тунт А аминдэмийг эмчийн хяналтанд уулгахыг зөвлөдөг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...