УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхийлөгчийг огцруулах хүсэлт гаргажээ
- schedule 2016 оны 5 сарын 4
- chat_bubble 0
УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “Саус Гоби Сэндс" ХХК-ийн удирдаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла нарыг өршөөсөн нь хууль зөрчсөн гэж үзсэн байна. Тиймээс Ерөнхийлөгчийн уг үйлдлийг хууль зөрчсөн эсэхээр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай хүсэлтийг УИХ-д өргөн барьжээ. Уг хүсэлтийг өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхээр товлосон ч МАН-ын бүлэг завсарлага авсан юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсад их хэмжээний хохирол учруулсан гадаадын иргэнийг уучилсан. Тухайн үед нь би хоёр орны гадаад харилцаатай холбоотой асуудал хэмээн хүндэтгэлтэй хандсан. Гэтэл Жастин Каплад уучлал үзүүлчихээд байхад өрөө төлөхгүй байна. Энэ бол Монгол улсын төрийг дээрэлхсэн, дэндүү хүндэтгүй хандаж байгаа хэлбэр юм. Тиймээс угасуудлыг УИХ хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг парламент хэлэлцэх ёстой гэсэн байр, суурийг би хатуу хадгалах болно" гэв.
Мөн тэрээр Тусгаар тогтнол-эв нэгдлийн намын даргын хувьд УИХ-ын гишүүн Л.Цогийг улстөрийн бодлогын зөвлөхөөр авч ажиллуулж байгаагаа хэллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...