“Гудамж” төслийн зам, барилгын ажил хийсэн компаниуд ынхан хүнд байдалд орсон гэж жагслаа
- schedule 2016 оны 5 сарын 4
- chat_bubble 0
“Эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрхээ эдэлье “МҮЭ-ийн жагсаал цуглаан өчигдөр Чингисийн талбайд боллоо. Салбар салбарыг төлөөлөн ирсэн жагсагчид хувцсаараа жигдрэн, уриа лоозон бүхий самбаруудыг барьж Засгийн газар, Нийслэлийн засаг даргын Тамгын газарт шаардах хуудас хүргүүлж жагсаал хийв.
Тус жагсаалд Нийслэл төдийгүй, Төв аймгийн ҮЭ-ийн холбоо, Багануур дүүрэг, Налайх, Багахангайн ҮЭ-ийн холбоо зэрэг орон нутгийн ҮЭ-ийн холбоодын төлөөлөл ирж оролцлоо. Тэр дундаа автозамчид олуулаа ирсэн байв. Нийтдээ 30-аад компанийн төлөөлөл цугларчээ. Тэд өөрийнхөө хөрөнгөөр улсын ажил хийсэн ч одоо болтол санхүүжилтээ авч чадаагүй, хүнд байдалд орсон гэж байлаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам бондын хөрөнгөөр “Гудамж” төсөл хэрэгжүүлж, нийслэл төдийгүй орон нутгийн олон зам, гарц, явган хүний замыг шинэчлэн барьж бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн билээ. Энэ ажлын хүрээнд үндэсний 22 компани гудамж, уулзвар, замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн ч өнөөг хүртэл санхүүжилтээ аваагүй байна. Мөн нийслэлд зам барьсан компаниуд ч санхүүжилтээ авч чадаагүй аж.
2014 оны арваннэгдүгээр сарын дундуур Шинэчлэлийн Засгийн газар огцорч, Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдаж, “Гудамж” төсөл хаана харьяалагдах нь тодорхойгүй болж, өөрийн хөрөнгөөрөө барилга, зам засварын ажил гүйцэтгэсэн компаниудын санхүүжилтийг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсчээ. Бондын хөрөнгийн зарцуулалтыг төсвийн бодлоготой уяж, төсөвт тусгах зайлшгүй шаардлагатай болсон гэхэд тэд 2014 онд учир байдлыг ойлгож, 2015 оны төсөвт тодотгол хийхийг хүлээжээ. Тэр дагуу 2015 оны намар Монгол Улсын төсөвт тодотгол хийж, бидний хийсэн ажлын санхүүжилтийг тусгажээ. Гэвч одоо болтол олгоогүй байна.
Замчид үнэхээр хүнд байдалд оржээ. Бүгдээрээ л банкнаас, банк бус санхүүгийн байгууллагаас, хувь хүнээс үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжөө барьцаалан зээл авцгаасан гэнэ. Гэтэл хоёр жилийн хугацаанд хүү төлсөөр одоо төлөх тэнхэлгүй болж,аргаа бараад банкны зээлийн хүүгийн дарамтанд орсон аж.
Жагсч байгаа замчид “Бид бүхэн төрийн ажлыг гүйцэтгэсэн, гэтэл өнөөдөр манай компани дампуурлаа зарлахад хүрч байна. Ажилчид бид цалингаа авсангүй жил гаруй болж байна. Нийгмийн даатгал ч төлөгдөөгүй. Төр арай ч дэндүү байна. Ажлаа хийсэн компаниудын мөнгийг яагаад өгчихөж болдоггүй юм бэ. Сангийн сайд Б.Болор л төсвийн алдагдлыг барина гээд 2015 оны төсвийн тодотголд суусан мөнгийг шилжүүлэх эрх нээж өгөөгүй гэсэн. Тэгээд 2016 он гаргачихаар дахиад төсөвт тодотгол хийж тусгахгүй бол олгох боломжгүй гэж замын компаниудыг хүнд байдалд оруулж байна. Гадаадын компани болох “Ханресурс”-ын 70 сая ам.долларын өрийг болохоор 250 сая ам.доллар зээлээд төлөх гэж байж, дотоодын компаниудынхаа хийсэн ажлын хөлсийг өгөөч гэж шаардаж байна” гэж байв.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...