Жүжигчин Б.Амарсайханг шүүхэд өгчээ
- schedule 2016 оны 5 сарын 4
- chat_bubble 0
Саяхан сошиал ертөнцөөр "Би юу хийчихэв ээ" хэмээх жүжигчин Б.Амарсайханы бичлэг цацагдаж олныг шуугиулсан. Энэхүү бичлэгийг "Херо" энтертайментийнхэн МАН-ын захиалгаар хийсэн гэж мэдэгдсэн. Харин МАН-ын зүгээс "Херо" энтертайментийг нэр төрд халдсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад өгөөд байгаа аж. Өмгөөлөгч Г.Батбаяр өчигдөр жүжигчин Б.Амарсайханыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахаар хандсан талаар мэдээлсэн юм.
Энэ талаар Өмгөөлөгч Г.Батбаяр "Жүжигчин Амараагийн энэхүү үйлдэл нь “сонгуулийг будлиантуулж, Төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах санаа зорилгыг агуулж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж, айдас хүйтэст автуулан, оюун санааны хүчирхийлэл үйлдэх аргаар санаа бодлыг хувирган тогтворгүй болгох..” гэмт хэргийн шинж агуулсан. Бүх юм болж бүтэхээ байж, улс орны тусгаар тогтнол алдагдчихсан юм шиг санаа бодлыг ард түмэнд бий болгох зорилго агуулж байгаа учраас эрх бүхий байгууллагууд Эрүүгийн хуулийн 82-р зүйлийг баримтлан шалгаж, цаана нь байгаа гэмт хэргийн санаа зорилго агуулсан этгээдийг олж тогтоох нь зүйтэй" гэлээ.
Энэ асуудлаар хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар, Ц.Монгол нар байр сууриа илэрхийлжээ. Ц.Оюунбаатар “Улстөрчийн захиалгаар хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлж баривчилбал дараа нь тухайн хүнд эрүүгийн хариуцлага яригдана. Монгол Улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ дагуу үзэл бодлоо илэрхийлсэн нь Монгол Улсын ямар нэгэн хууль зөрчөөгүй, хэн нэгэн хүний нэр төр, алдар хүндэд халдаагүй болно. Иймээс жүжигчин Б.Амарсайханд хариуцлага тооцох үндэслэл байхгүй болно” гэжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...