ИЗНН-ынхан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн үзэж батламж олгосонгүй
- schedule 2016 оны 5 сарын 4
- chat_bubble 0
Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгуульд оролцох намуудад батламж гардуулна.
ИЗНН-ынхан АН-ыг дэмжиж сонгуульд оролцохоор боллоо. Ингэснээр УИХ-д таван суудал, НИТХ-д гурван суудал авах замаар АН-тай тохирсон гэж мэдээлж байсан.
Гэтэл ИЗНН-ыг бичиг баримт дутуу гэсэн шалтгаанаар сонгуульд оролцох батламжийг олгохоос СЕХ-оос татгалзсан. Өчигдөр дутуу бичиг баримтаа гүйцээж өгсөн боловч СЕХ-ноос өнөөдөр сонгуульд оролцох боломжгүй гэдгийг нь албан ёсоор мэдэгджээ.
Шалтгааныг тодруулбал, тус намын гишүүн Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Энхтуяа нь намын дарга С.Оюуны өмнөөс гарын үсэг зурж явуулсан байна. Өнгөрсөн сарын 28-ны өдөр ИЗНН-ын Үндэсний хороог хуралдсан мэтээр хуурамч бичиг бэлтгэжээ. Гэтэл тухайн өдөр ямар нэгэн хурал болоогүй юм байна.
Ц.Энхтуяа, Ц.Ганхуяг тэргүүтэй зарим гишүүд нь сонгуульд АН-тай нэгдэж сонгуульд орохыг дэмжихгүй байгаа аж. Харин намын удирдлагууд нь дангаараа сонгуульд оролцоод амжилт гаргаж чадахгүй тиймээс таван гишүүнээ УИХ-д оруулах аргыг сонгох нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс намын даргынхаа өмнөөс ийнхүү сонгуульд оролцох хүсэлтийг явуулсан бололтой. Мөн Ц.Ганхуяг нь өнгөрсөн өдрүүдэд МАХН-тай эвсэх асуудлыг ярьж байсан ч намын удирдлагуудаасаа дэмжлэг авч чадаагүй гэсэн эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.
Харин ХҮН-ын хувьд мөн л дотоодын зөрчил тэмцэл, дотоод асуудлаасаа болж сонгуульд оролцож чадахааргүй болжээ. Тэд мөн АН-ыг дэмжиж сонгуульд оролцоно гэж мэдэгдээд байгаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...