Буйр нуурт осолдсон иргэдийн гурвынх нь цогцос олдоогүй байна
- schedule 2016 оны 5 сарын 3
- chat_bubble 0
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Буйр” нууранд завьтай загасчилж явсан дөрвөн иргэний хоёр нь нуурын усанд осолдож, хоёр нь эргээс 300 метрт мөсөн дээр байгаа тухай дуудлагыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 12:00 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Хилийн 0306 дугаар ангийн дөрвөн албан хаагч, хоёр иргэн нэг завьтай ажиллаж эрэн сурвалжилжээ.
Шуурхай ажилласны үр дүнд өдрийн 13:10 цагийн үед мөсөн дээр осгож нас барсан иргэн Б /27 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуурын эрэг дээр гаргасан байна. Тус албаны осолдож нас барсан иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, М /41 настай, эрэгтэй/ нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 16:25 цагт осолдсон дөрвөн иргэний завийг олсон байна. Энэ тавдугаар сарын 02-ны өдрийн байдлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Усанд осолдсон иргэдийг ОБЕГ-ын харъяа АТА-ын болон тус аймгийн Онцгой байдлын газрын нийт 33 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр эрэн сурвалжилж байгаа аж.
Эх сурвалж: ОБЕГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...