Манай хоёр хөрш цэргийн хамтарсан сургуулилт хийнэ
- schedule 2016 оны 5 сарын 3
- chat_bubble 0
БНХАУ, ОХУ хоёр анх удаа компьютерын тусламжтайгаар пуужингийн довтолгооноос хамгаалах системийн сургуулилтыг энэ сард хийнэ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба мэдэгдэв.
Хоёр улс “Агаар, сансрын аюулгүй байдал 2016” гэдэг нэрийн дор компьютер ашиглах команд-штабын хамтарсан сургуулилтыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны Сансрын батлан хамгаалах хүчний Судалгааны төв хүрээлэнгийн байранд энэ сард зохион байгуулахаар болсон гэж мэдэгдэлд дурджээ.
Энэ удаагийн сургуулилтын зорилго нь баллистик болон далавчит пуужингийн санамсаргүй болон өдөөн хатгасан цохилт, халдлагаас хамгаалах зорилгоор хоёр орны агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах цэргийн хүчний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах явдал юм гэж яам мэдэгдээд "уг сургуулилт гуравдагч орны эсрэг чиглэсэн ажиллагаа биш болохыг" дурдсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ /МОСКВА.Thediplomat/.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...