Аврах тусгай анги “Монгол цэргийн жавхаа” уралдааны хоёр дахь шатанд шалгарчээ
- schedule 2016 оны 5 сарын 3
- chat_bubble 0
Нийслэлийн Засаг даргын А/119 дүгээр тоот захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг дөрөв дэх жилдээ, хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Тус уралдаанд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Аврах тусгай анги амжилттай оролцож хоёр дахь шатанд шалгарсан байна. Уралдааны хоёр дахь шатанд есөн анги байгууллага тунан үлдээд байгаа юм.
“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны хоёр дахь шалгаруулалт энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр Батлан хамгаалахын их сургуулийн талбайд зохион байгуулагдана.
Энэхүү хоёр дахь шатны шалгаруулалт нь 95 хүний бүрэлдэхүүнтэй ротын жагсаалын жигдрэлт, жагсаалын байран дээрхи болон явуут ажиллагаа, зэвсэгтэй, зэвсэггүй ажиллагаа гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэх юм. Мөн ротын захирагчийн командлах ур чадвар, бие бүрэлдэхүүний албаны дүрэмт хувцасны хангалт жигдрэлт нь уралдааны бас нэгэн шалгуур үзүүлэлт болох аж.
Харин шагнал гардуулах ёслолын ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархлын өдрийг тавдугаар сарын 28-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...