ХААХ
Ц.Ганхуягийг ИЗНН-ын даргаар бүртгэжээ
- schedule 2016 оны 5 сарын 3
- chat_bubble 0
“Иргэний Зориг Ногоон нам”-аас ирүүлсэн намын дарга нарыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх өчигдөр буюу энэ оны тавдугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцжээ.
Иргэний Зориг Ногоон нам дүрмийнхээ дагуу гурван даргатай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд С.Оюун, С.Дэмбэрэл, Д.Энхбат нар тус намын даргаар ажиллаж байсан юм. Намын их хурлаас Д.Энхбатыг чөлөөлж, Ц.Ганхуягийг намын даргаар сонгосноо бүртгүүлэх хүсэлт ирүүлснийг Дээд шүүх хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж бүртгэв.
Ингэснээр Иргэний Зориг Ногоон нам С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гэсэн гурван даргатайгаар үйл ажиллагаа явуулах юм.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?