С.Ганбаатар АН-д элсэх бололтой
- schedule 2016 оны 5 сарын 2
- chat_bubble 0
Үндэсний эрх чөлөөний баяр, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн өдөр буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-д элсэж, намын батлахаа гардаж авсан.
Өнгөрч буй УИХ-ын чуулганд бие даан ажилласан С.Ганбаатар гишүүн судалгаагаар ТОП улстөрчдийн жагсаалтыг тогтмол тэргүүлж байсан бөгөөд боловсролтой залуусын нэгдэл хэмээгдэж буй ХҮН-ыг сонгосон. Тэр ч бүү хэл тэрээр ХҮН-ын дарга болсон ч намын зарим гишүүдийнхээ эсэргүүцлээр албан тушаалаасаа огцорсон билээ. Гэтэл түүний элссэн ХҮН-ынхан сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
Иймд ХҮН-ын гишүүн болсон, УИХ-ын бие даагч гишүүдийн нэг С.Ганбаатар АН-д элсэх талаар яригдаж эхэлжээ. Тэрээр АН-д элсэж, өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулсан Дархан-Уул аймагтаа нэр дэвших талаар яригдаж эхэллээ. Мөн ХҮН-ын одоогийн дарга С.Боргил нь ч бие даан нэр дэвшихээ мэдэгдээд байгаа билээ.
Түүнчлэн өнгөрсөн 2012 оны сонгуулиар бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гурван гишүүний хоёр нь болох УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-д гишүүнээр элссэн билээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...