ХААХ
Хүнсний ногооны үнэ өсчээ
- schedule 2016 оны 4 сарын 30
- chat_bubble 0
Үндэсний статистикийн хорооноос өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний энэ сарын хоёрдугаар долоо хоногийн үнийн дундаж үзүүлэлтийг гаргажээ.
Махны үнэ,төг | ||
Дунджаар | хонины ястай мах | 7560 |
үхрийн ястай мах | 8335 | |
Худалдааны төв | ||
Макс супермаркет | үхрийн мах | 7400 |
“Номин”, “Меркури”, “Бөмбөгөр”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад | үхрийн мах | 9000 |
Макс | хонины мах | 6500 |
Меркури | хонины мах | 9000 |
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.0 хувиар буюу 400 төгрөгөөр, үхрийн цул мах 2.0 хувиар буюу 195 төгрөгөөр өсчээ. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.9 хувиар буюу 140 төгрөг, хонины цул мах 1.6 хувиар буюу 120 төгрөгөөр тус тус өссөн байна.
Гурил | |||
Худалдааны төв | Гурилын төрөл | Гурилын үнэ, төг | Зэрэг |
Хүнсний томоохон зах, дэлгүүрт | “Алтан тариа” 1 кг-ын савлагаатай | 1100-1500 | дээд |
900-1300 | 1-р зэрэг | ||
750-970 | 2-р зэрэг | ||
“Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад | Задгайгаар худалдаалдаг “Алтан тариа” | 1100-1300 | дээд |
“Барс” хүнсний захад | 1100 | дээд | |
900 | 1-р зэрэг |
“Атар” талхны үнэ, төг | |
“Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад | 1000 |
“Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Меркури”, “Барс”, “Макс супермаркет”, “Таван-Эрдэнэ” | 1100 |
Мөн төмс, хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 1.2 хувиар буюу 15 төгрөгөөр, хятад сонгино 0.4 хувиар буюу 5 төгрөгөөр өссөн байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...