Анхны “Союз-2.1а” пуужин амжилттай хөөрөв
- schedule 2016 оны 4 сарын 28
- chat_bubble 0
Өнөө өглөө Москвагийн цагаар 05.01 минутад Орос улсын шинэ сансрын буудлаас анхны “Союз-2.1а” пуужин тээгч амжилттай хөөрлөө.
Пуужин 05.49 минутад шинжлэх ухааны судалгааны гурван угсраа төхөөрөмжийг тойргийн замд орууллаа. Үүнд, шинжилгээ судалгааны “Ломоносов” төхөөрөмж, зайнаас тандан судлах “Аист-2Д” болон “Sam Sat -218” нано хиймэл дагуул байгаа бөгөөд сүүлийнх нь эрдэм-шинжилгээний “Контакт” төхөөрөмжийн хэсэг нь юм.
Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин “Роскосмос” төрийн корпорацийн ажилтнууд болон “Восточный” сансрын буудлын барилгачдад баяр хүргэж үг хэллээ. “Зарчмын хувьд өчигдөр хөөргөж болохоор байсан. Техник хэт хичээсэн гэлтэй, тэгээд гараа зогссон. Энэ бол хэвийн үзэгдэл” гэж Владимир Путин “Роскосмос”-ын ажилчид, төлөөлөгчидтэй уулзахдаа ярьжээ. Үүний дараа хоёр дахь шатны хүнд пуужингийн ажил өмнө байгаа шүү. Энэ бол нүсэр их ажил , ингэхдээ оросын сансар судлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болох юм шүү” гэж тэр хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ хугацаанд Амарын мужид ажиллаж, “Роскосмос-ын“ ажилтнууд болон Восточный” сансрын буудлын барилгачидтай уулзалт хийсэн юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ /Москва хот. А.Огторгуймаа/
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...