МҮАН сонгуульд оролцохгүй харин АН-ыг дэмжих гэнэ
- schedule 2016 оны 4 сарын 28
- chat_bubble 0
Шударга ёс эвсэл салсан. МҮАН МАХН-тай хамтарч эвссэнээр УИХ-д олуулаа сонгогдсон. Эвссэний үр дүнд МҮАН, МАХН хамтран Засгийн эрхийг барилцаж, яам, тамга, агентлагийн даргаар гишүүдээ томилуулсан. МҮАН-ын дарга М.Энхсайхан Монгол улсын сайд болсон билээ.
МҮАН энэ удаа ганцаардаж ганц хүний нам гэгддэг Эх орон намтай эвсэх шийдвэр гаргасан тухайгаа одоогоос арав гаруйхан хоногийн өмнө гаргаж байсан санагдах юм.
Тэгвэл МҮАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан байна. Тус хурлаараа энэ удаагийн тэд сонгуульд ямар хэлбэрээр оролцох тухайгаа ярилцаж, эцсийн шийдвэр гаргажээ. Харин сонирхолтой нь энэ удаагийн сонгуульд оролцохгүй байхаар шийдсэн байна. Түүгээр ч зогсохгүй Ардчилсан намыг дэмжиж ажиллахаар болсон тухай яригдаж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...