Обама Умард Солонгосын удирдагчийг шүүмжлэв
- schedule 2016 оны 4 сарын 28
- chat_bubble 0
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Умард Солонгосыг буруушаан, тус орны удирдагч Ким Жөн Уныг "тогтворгүй, хувиа хичээсэн этгээд" хэмээн шүүмжилжээ.
Тэрээр "Пхеньянтай харилцах хамгийн гол шалтгаан бол Умардын өдөөн хатгасан ажиллагаанд өртөж болохуйц АНУ-ын ард иргэд болон бидний холбоотнууд болох Япон, Өмнөд Солонгосыг хамгаалах явдал юм" хэмээн "CBS" агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Умард Солонгос энэ дөрөвдүгээр сарын 15-нд "Мусудан" гэдэг шинэ төрлийн дунд тусгалын баллистик пуужин харваж туршсан билээ. Мөн өнгөрсөн бямба гаригт шумбагч усан онгоцноос дахин баллистик пуужин харвасан юм.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнэст мягмар гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр Умард Солонгосын талаар мөн дурджээ. Тэрээр "АНУ-ын зүгээс Умардад үзүүлэх шахалтаа улам бүр чангатгах болно. Үүнийг Пхеньянд илүүтэй нөлөөлдөг Хятадын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх болно" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ /ТОКИО.NHK/
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...