42 удаа хагалгаа хийлгээд хамаргүй болов
- schedule 2016 оны 4 сарын 19
- chat_bubble 1
Та бүхэн бараг л мэдэх байх даа “Кен” гэж нэрлэдэг хүүхэлдэйг. Тэгвэл энэ хүүхэлдэйтэй адилхан царайтай болох гэж Бразилийн нэгэн залуу гоо сайхны нийт 42 хагалгаанд орж, 430 000 ам.доллар зарцуулсан байна. Түүний хамгийн сүүлд хийлгэсэн хамрын хагалгаа нилээд шуугиан тариад байна. Энэ тухай Daily mail ингэж мэдээллээ.
Энэ залууг Родриго Алвеса гэдэг. Тэрээр сүүлийнхээ хагалгааг 2016 оны хоёрдугаар сард хийлгэсэн байна. Хагалгаанаас хойш хэсэг хугацааны дараа тэрээр эмнэлэгт хүргүүлэн иржээ. Шалтгаан нь түүний хамарт нүх /хамар нь унасан/ гарсан байна. Ер нь бол түүний нүүрний арьс үхжсэнээс ийм харамсалтай зүйл болжээ. Түүнд амьсгалахад ч хүнд байгаа тухай бичжээ. 32 настай залуу маань анх 2004 онд гоо сайхны хагалгаа хийлгэсэн байна. Тэрээр Лондонд амьдардаг. Харин энэ удаад Британийн эмч нар ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байгаа аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...