“Wonder baby” олон улсын загварын шоунд оролцох бяцхан моделиуд тодорлоо
- schedule 2016 оны 4 сарын 13
- chat_bubble 0
Азийн загварын агентлагаас анх удаа зохион байгуулсан, “Wonder baby Mongolia 2016” бяцхан моделиудын загварын шоу болж шилдэг моделиудаа шалгаруулсан байна. Энэхүү шоу нь өнгөрөгч амралтын өдрүүдэд Fashion TВ-ийн зааланд амжилттай болж өндөрлөлөө.
Тус шоунд 5-11 насны 33 бяцхан хүүхдүүд тав хоногийн сургалтанд хамрагдаж оролцсон байна. Шоунд оролцсон бяцхан моделиудаас шилдэг цомын эздээр М.Гэрэлтэх, С.Содонгоо, Э.Сэлэнгэ, Б.Одмаа, Ж.Иохен-Бишрэлт, Марал-Үжин нар Шанхайд зохиогдох “Wonder baby” шоунд оролцох эрх авчээ.
“Wonder baby Mongolia 2016” шоуг Ч.Содтуяа тэргүүн “Азийн Модел Агентлаг”-ийн хамт олон санаачлан зохион байгуулсан “Наран Kids” тоглоомын их дэлгүүр, “Тод Гамнам” хүүхдийн эмнэлэг ивээн тэтгэсэн байна.
Энэхүү шоунд “Херо Кинг” хүүхдийн хувцасны брэнд, “Этно Салон” оролцон өөрсдийн хийсэн гадуур болон, өдөр тутмын загваруудаа толилууллаа. Тун удахгүй бяцхан моделууд маань Шанхай хотыг зорихоор бэлтгэл ажилдаа ороод байна.
Та шоуны үйл явдлыг гэрэл зурагт буулгасныг сонирхоно уу.
Эх сурвалж: Urlag.mn
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...