Харшлын вакцин хийж эхэллээ
- schedule 2016 оны 4 сарын 5
- chat_bubble 0
Дэлхий дахинд харшлын өвчний тархалт жилээс жилд нэмэгдсээр байна. Манай улсад ч сүүлийн жилүүдэд энэ өвчний тархалт нэмэгдсэн. Харшлын оргил цаг гэж байна. Өвөл, хавар, намартаа ялгаатай. Монголын нөхцөлд тавдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20 хүртэл харшлын оргил үе гэж тодорхойлдог байна. Долдугаар сарын 15-наас шарилжны тоос дэгддэг. Үүнээс 2-2.5 сарын өмнө урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээг хийдэг аж.
Иймд шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцин цацлагыг Арьсны өвчин судлалын үндэсний төв болон эмнэлгүүдээр хийж эхэлжээ
Энэхүү өвчний эмчилгээг хийлгэхийн тулд юуны түрүүнд сорил тавиулах хэрэгтэй гэнэ. Мөн шарилжны харшилтай хүмүүс төлбөртэйгөөр дархлаажуулалтад орно. Арьсны өвчин судлалын үндэсний төвд тарилга, цацлага, эмийн гэсэн дархлаажуулалтыг хийдэг байна. Төрлөөсөө хамаараад үнэ нь өөр байх бөгөөд 5-66 насныхан хэрэглэх боломжтой юм байна.
Түүнчлэн манайд сүүлийн үед хөрсний бохирдол их болсноос ургамлын тоожилтын хугацаа нь уртассан. Үүнийхээ хэрээр харшилтай хүний тоо нэмэгдсэн байна.
Хүмүүс харшлыг зуны гурван сард л хөдөлдөг. Тиймээс тухайн үед нь намдаах эм уугаад болчихдог гээд л яваад байдаг. Гэтэл энэ нь хүндрээд астам болдог байна. Тиймээс харшлын талаар зөв ойлголттой байж, мэргэжлийн эмчийн хяналтад байх хэрэгтэй аж.
Шарилжны харшил ганц манай улсад ч байдаг юм биш. Хөгжилтэй орнуудад ч шарилж ургадаг. Гэхдээ тоосжилтын үе нь эхлэхээс өмнө үндсээр нь авчихдаг. Жил бүр тэр хогийн ургамлыг цэвэрлээд байхаар сүүлдээ ургахаа болиод оронд нь зүлэг ургаад, эсвэл хиймэл зүлэг тарьдаг байна. Тэгээд ирэхээр агаараар дэгдэх тоосжилт багасч, энэ төрлийн өвчлөл багасах боломжтой байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...