Дөрөвдүгээр сарын 1
- schedule 2016 оны 4 сарын 1
- chat_bubble 0
Лаа
Эмийн сан.
-Уучлаарай, танайд шамбарамны лаа бий юу?
-Байгаа.
-Тэгвэл тэр лааных нь тавиур байхгүй биз?
Хоцорсон нь
Гурван залуу хөдөлж байгаа галт тэрэгний ардаас гүйнэ. Хоёр нь амжиж ортол, нэг нь тас тас инээсээр вокзал дээр хоцров. Үүнийг харсан вокзалын ажилтан ихэд гайхан:
-Та чинь галт тэрэгнээсээ хоцроод, найз нараасаа салчихаад юундаа инээгээд байгаа юм бэ? гэвэл нөгөөх нь:
-Энэ хоёр мал чинь намайг гаргаж өгөх гэж ирсэн юм байхгүй юу гэсэн гэдэг.
Үнэтэй ажилтан
Нэгэн албан хаагч даргатайгаа уулзаж байна гэнэ.
-Би цалингаа нэмүүлмээр байгаагаа хзлэх гэсэн юм. Ний нуугүй хэлзхэд намайг гурван ч байгууллага ихэд сонирхож байгаа гэдгийг хэлэхээс еөр арга алга.
-Тэгээд ямар байгууллагууд юм бол?
-Орон сууцны контор, цахилгаан холбоо, дүүргийн эрчим хүчний хэлтэс.
Нөхөрт гар!
Ээж нь охиноо загнаж байна гэнэ.
-Чи одоо 30 хүрчихсэн байж хүнтэй суухгүй юу хийгээд байгаа юм байна. Хөгширлөө ш дээ.
-Мэдэж байна аа. Би гараа хумхиад зүгээр суугаагүй, наад асуудлаар чинь ажиллаж байгаа.
-Гараа хумхиад суугаагүй чинь сайн ч гэлээ дээр нь бас хэвтэхдээ хөлөө хумихгүй байх хэрэгтэй ш дээ...
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...