Москва хотынхныг гурван өдөр дараалалд зогсоосон пүүз
- schedule 2016 оны 2 сарын 25
- chat_bubble 0
Олны танил рэпер Канье Уэстын загварыг нь пүүз сүр дуулиантай худалдаанд гарлаа. Рэпер, хөгжмийн продюсер, жүжигчин Канье Омари Уэст (Kanye Omari West)-ын бүтээлийн гуравдугаар цувралыг хоёрдугаар сарын 19-ний өдөр орон даяар зэрэг худалдаалж эхэлсэн байна. Түүний пүүзийг худалдан авахаар Москва хотынхон гурван өдөр тасралтгүй дараалалд зогссон байна. Пүүзийг “Adidas”-ын салбар дэлгүүр болох “Цветной”-д худалдаалсан байна. Пүүзний үнэ 18990 рубль гэнэ. Тоо нь хязгаартай болохоор бүгд л худалдан авахыг хүссэн байна. Тиймээс дараалалд зогсогч нэг л цаг алга болвол дараалал бичсэн жагсаалтаас хасч байжээ. Тэнд оюутнууд түлхүү дугаарлаж харагдсан. Тэд пүүзийг цааш нь худалдан борлуулах зорилгоор авах гэж байгаа тухайгаа ярив.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...