Хуурай ус 49 градуст буцалдаг
- schedule 2016 оны 2 сарын 18
- chat_bubble 0
Хуурай усыг цаасан дээр тавихад хайлахгүй. Мөн хуурай усанд элсэн чихэр, кофе, цай аль аль нь уусахгүй, цахилгаан дамжуулахгүй. Ийм ус 49 градуст буцална. Ер нь бол ийм буцалсан ус руу гараа дүрэхэд ямар ч аюулгүй, хүнд аюулгүй. Хуурай газар руу асгахад амархан ууршина. Тиймээс түүнийг гал унтраахад ашиглавал илүү зохимжтой гэж үзэж байжээ.
Дэлхийн дулааралтай тэмцэх төслийн хүрээнд Их Британийн эрдэмтэн өөрийн шинэ бүтээл болох нунтаг хэлбэртэй усыг танилцуулсан байна. Энэ судалгааны ажил нь хүрээлэн байгаа орчин бохирдож байгаатай тэмцэхэд энэ нь их үр нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм. Судалгааныхаа ажлыг АНУ-д эрдэм шинжилгээний нэг үзэсгэлэн дээр анх танилцуулжээ. Шинэ бодис нь ус болон цахиуранцар гэсэн хоёрхон хэсгээс бүрддэг. Хоёр дахь нь бага хэмжээтэй (5 орчим %) байдаг ч уг бодис нь нунтаг хэлбэртэй болжээ.
Судалгааны хэсгийн удирдагч Бен Картер хэлэхдээ хуурай ус нь ердийн уснаас хэд дахин илүү сайн гэж мэдэгдсэн байна. Хуурай ус нь зарим төрлийн хийг шингээж чаддагийн зэрэгцээ бусад холилддоггүй шингэнтэй ч нэгдэх боломжтой гэнэ. Тухайлбал, шинэ бодисыг газрын тостой амархан хольж болно. Харин жирийн усыг бол ингэж хольж болдоггүй. Тэдний шинэ бүтээлийн ачаар цаашид аюултай бодисуудыг хэд дахин аюул багатайгаар тээвэрлэж болох гэнэ. Тиймээс түүний шинэ бүтээл хүрээлэн буй орчинд гарцаагүй ашиг тусаа өгнө хэмээн эрдэмтэн үзэж байна. Илүү дэлгэрэнгүйг http://www.bolshoyvopros.ru уншина уу.
Хуурай усны нэг онцлог нь яг л бусад эд зүйлс шиг хуурай байдагт л байгаа юм. Хуурай усыг цаасан дээр тавихад хайлахгүй. Мөн хуурай усанд элсэн чихэр, кофе, цай аль аль нь уусахгүй, цахилгааныг бас дамжуулахгүй.Ийм ус 49 градуст буцална. Ингэж буцалсан ус руу гараа дүрэхэд ямар ч аюулгүй. Ер нь бол хүнд аюулгүй. Хуурай газар руу асгахад амархан ууршина. Тиймээс түүнийг гал унтраахад ашиглавал илүү зохимжтой гэж үзэж байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...