Зээр, хар сүүлт олноороо осгож байна
- schedule 2016 оны 2 сарын 4
- chat_bubble 0
Энэ өвөл Монгол орны ихэнх нутгаар өмнөх жилүүдийнхээс харьцангуй хүйтэн байгаа ба цагаан зуд ихтэй байна. Энэ жил цочир хүйтэрч Шарга, Хүйсийн говиор нутагладаг хар сүүлт зээр, монгол бөхөн ихээр хорогдож байна. Тиймээс эдгээр нутгаар Говь-Алтай аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд нөхцөл байдалтай танилцжээ. Шарга, Хүйсийн говийн нутгуудаар цасны зузаан сүүлийн таван жилийн дунжаас 2-3 дахин их буюу 14-17 см, битүү цасан бүрхүүлтэй, ажиллах үед өдөртөө 25-30 хэм хүйтэн, шөнөдөө 40-46 хэм хүйтэн хонож байгаа гэнэ.
Түүнчлэн энэ жил идэш тэжээл багатай байгаа тул хар сүүлт зээр, бөхөн хорогдоход нөлөөлж байгаа аж. Шаргын говь, Халиуны хоолой, Төгрөгийн хүрэн гол орчим нутгаар явж чадахгүй хөшсөн, хэвтэр дээрээ хөлдөж үхсэн зээр амьтад 20 гаруй тааралдсан байна. Хар сүүлтийн ооно, цагд ихээр хорогджээ. Зарим нь идэш хоолонд тэмүүлэн төмөр замын хашлага харайж, өргөст торонд орооцолдон үхэх тохиолдол их байгаа аж. Ялангуяа Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний замын хажуугийн өргөст торонд ороод гарч чадалгүй олон зээр үхжээ.
Иймд аймаг орон нутгийн зүгээс яаралтай дээрх газруудад биотехникийн арга хэмжээ авах зардлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...