С.Ганбаатар гишүүн Монголын ард түмнээс, Дархан-Уулчуудаас уучлал гуйх ч багадна
- schedule 2016 оны 1 сарын 28
- chat_bubble 0
"ХҮН”-ын дарга С.Ганбаатар УИХ дахь хамгийн нэр хүндтэй гишүүн билээ. Гэтэл харамсалтай нь С.Ганбаатар ямар ч их дээд сургууль төгсөөгүй хэр нь төгссөн хэмээж төрийн алба, тэр дундаа УИХ-ын гишүүн болчихсон. Түүгээр ч зогссонгүй 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдчихээд байна. Ингээд хуураад явж болдог юм байна гэж бодож л дээ. Өөрийгөө ямар их үнэлээ вэ? Наад захын боловсролгүй хүнээр бид улсаа удирдуулна гэж үү дээ?
Сургууль төгсөөгүй гэдгээ үнэнээрээ бичээд сонгуульд өрсөлдсөн бол С.Ганбаатарыг УИХ-ын гишүүнээр сонгохгүй л байсан. Энэ үнэн шүү. Үүний баталгаа нь тэрээр нийт Монголын ард түмэнд худал хэлсэнд байгаа юм. Үүнийг бид яагаад уучлан, хүлээн зөвшөөрөх ёстой гэж. Өнөөдөр С.Ганбаатарыг олон хүн өмөөрөн бичиж байна. Яах гэж? С.Ганбаатар шиг олон аавын хүү Монголд бий. Тэд түүнээс хэдэн 100 дахин илүү. Учир нь тэд ёс суртахуунтай учраас ийм аймшиггүйгээр худлаа хэлж чадахгүй.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн чуулган дээр хэлсэн "С.Ганбаатар гишүүн ээ, та өөрийнхөө гараар бичсэн анкет дээрээ Англид хоёр сургууль төгссөн гэж бичсэн юм билээ. Нэг сургуулийнх нь нэрийг та буруу биччихсэн. Би бол хоёр жил суралцаж төгссөн сургуулийнхаа нэрийг буруу бичсэн бол тэнд суралцаж төгссөн гэдэгт итгэхгүй. Хоёрдугаарт, таны төгссөн мэргэжил чинь тэр сургуульд байхгүй мэргэжил. Та маргааш надад сургууль төгссөн гэрчилгээгээ гаргаад харуулчих юм бол би энэ хэлсэн үгийнхээ өмнөөс танаас уучлал гуйя” хэмээснийг бичлэгээр та бүхэнд хүргэсэн билээ.
Юутай ч Ч.Сайханбилэг уучлалт гуйх хэрэггүй боллоо. Харин С.Ганбаатар гишүүн Монголын ард түмнээс, Дархан-Уулчуудаас уучлал гуйж цаашлаад УИХ-ын гишүүнээсээ татгалзах ёстой.
Үүнийг улстөржүүлэн ойлгох хэрэггүй. Ийм ёс суртахуун хүн бүхэнд байх ёстой. Мөрөөдлийн анкетаараа Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Удирдлагын академид хүртэл багшийн ажилд орсон байгаа юм. Түүний диплом, баримт бичгийг хэн ч шалгаагүй нь гайхалтай. Ер нь бичиг баримтыг нь үзэлгүйгээр ажилд авна гэж байх уу?
Монголын Лектор төвийг үүсгэн байгуулж, хүндэт ерөнхийлөгчөөр нь ажилладаг. Монголын залуучуудад өөрийн худал намтараа олонтаа давтан ярьж, олон мянган залуучуудын тархийг "Мөрөөдөөд л бай. Аз өөрөө тань руу ирдэг" хэмээн угаасан. Түүний хэлснээр Финг шү-д дурдсан азтай дөрвөн жил нь үргэлжлэж буй юм шиг байгаа юм.
Түүний өөрийн гараар бичиж өгсөн намтар. Таныг сонирхож үзнэ байх хэмээн тавилаа.
Төгссөн сургууль, мэргэжил:
1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1989-1991 онд МУИС-ын Германы инженерийн бэлтгэл
1991-1993 он Монгол Улсын Политехникийн Их Сургууль
1993-1996 ЗХУ-ын Новосибирскт геодези, цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль
1996-1998 онд Хамерсмит Вест Лондон коллеж
2009-2010 онд Хөдөлмөрийн дээд сургууль
2011- оноос ШУТИС-ын Докторант
Ажилласан байдал:
1997 - 2000 онд
Английн Сосейти Женерал банканд дадлагын менежер
2001 - 2002 онд
ХААН банкинд тусгай активын газрын захирал
2002 - 2003 онд
Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш
2003 - 2005 онд
Удирдлагын академид багш
2004 оноос
Монголын Лектор төвийн үүсгэн байгуулагч хүндэт ерөнхийлөгч
2004-2005 онд
УИХ-ын даргын нийгэм эдийн засгийн бодлогын орон тооны бус зөвлөх
2005 - 2007 онд
Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн
2006 - 2008 онд
Үндэсний Соёмбо хөдөлгөөний тэргүүн
2007 - 2011 онд
Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга
2007 - 2013 онд
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч
2011 оноос Монголын Хөнгөн атлетикийн холбооны дэд Ерөнхийлөгч
2012 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2013 оноос
Монголын Үйлдвэрчний холбооны хүндэт ерөнхийлөгч
2015 оноос
Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооны ерөнхийлөгч
Гадаад хэл:
Англи, Орос
Цахим шуудан:
ganbaatar@parliament.mn
ganbaatar_sain@yahoo.com
Цахим хуудас:
http://ganbaatar.parliament.mn
Facebook.com/ganbaatar.sainkhuu
www.ganbaatar.mn
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...