Спортын мастер Б.Содгэрэлийн танхайрал хэрээс хэтэрлээ
- schedule 2016 оны 1 сарын 19
- chat_bubble 0
Өнгөрсөн амралтын өдрүүдэд насанд хүрэгчдийн 36 дахь удаагийн УАШТ болж өнгөрсөн. Бямба гаригийн тоглолтод эрэгтэйчүүдийн 75 кг жингийн тулаанд "Алдар" спорт хорооны тамирчин Н.Шинэбаяр, “Хангарьд” спорт хорооны тамирчин Ж.Отгонжаргал нар шигшээд үлдсэн. Харин Н.Шинэбаярын өрсөлдөгч, Хөх чоно клубын тамирчин, Спортын мастер Б.Содгэрэл өрсөлдөгч тамирчнаа мөргөсөн зүй зохисгүй үйлдэл гаргасан юм.
Түүгээр ч зогсохгүй шаардлага тавьсан шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, шүүгчийн биед халдаж, "заналхийлсэн" нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд цацагдсан. Энэ үйлдлийг нь “тамирчин хүнд баймгүй ёс зүйгүй үйлдэл”, “Дэвжээн дээрээ ч биеэ барьж чадахгүй байгаа бол гудамжинд ч бас танхай байдлаа барьж чадахгүй”, “Авьяаслаг тамирчин байсан ч ёс зүйгүй л бол аюултай “зэвсэг” тул эрхийг нь хас” гэх мэтээр цахим ертөнцөд шүүмжлэл дагуулсаар байна.
Түмний нүднээс ч зоволгүй хийсэн Б.Содгэрэлийн ёс зүйгүй энэ үйлдэлд Монголын боксын холбоо ямар хариуцлага тооцохыг нийгэм тэр аяар ажиж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...