Дэлхийн хамгийн осолтой зочид буудал
- schedule 2016 оны 1 сарын 5
- chat_bubble 0
Перугийн “Skylodge” зочид буудал. Сэтгүүлчид энэ буудлын талаар анх байгуулагдсан цагаас нь хойш "Дэлхийн хамгийн эвгүй" буудал хэмээн бичиж эхэлсэн байна. 122 метрийн өндөр хадан хясаа дээр орчиноо гурван тал руугаа нэвт харахуйц тунгалаг материалаар хийгдсэн хоёр хүний тасалгаатай. Өрөөг сансарын хөнгөн цагаан, поликарбонат материалаар хийсэн болохоор цаг агаарын ямар ч нөхцөлд айлтгүй гэнэ.
Өрөө бүр ариун цэврийн хэсэгтэй бөгөөд био бие засах газар болон угаалтуур, түүнчлэн нарны туяанаас хамгаалах хөшигтэй.
Жуулчдын хувьд Перугийн Куско Ариун хөндийн хадан цохион дээрх энэхүү буудалд нийтийн банны өрөө ч бий.
Адал явдалтай энэхүү буудалд хоноглоход нэг хүний 700 ам.доллар. Үүнд өглөөний цай, дарс болон оройн хоол зэрэг нь багтсан гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...