"Монос"-ын эмийн сангийнхан хүчилтөрөгчийн коктейл үнэгүй өгч байна
- schedule 2015 оны 12 сарын 1
- chat_bubble 0
Сайхан мэдээ байна. “Монос” эмийн сан Улаанбаатар хотын 15 салбартаа хүчилтөрөгчийн коктейлийг жирэмсэн болох хөхүүл эхчүүд, хүүхдүүдэд үнэгүй өгч байгаа бөгөөд өглөөний 9:00-11:00 цагийн хооронд нэг сарын турш үргэлжлэх тул үйлчлүүлэгч та бүхэн яараарай.
Хүчилтөрөгчийн коктейл нь өвчилсөн болон ядарч сульдсан организмыг сэргээж, хэвийн үйл ажиллагааг нь хангадаг юм. Мөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, ядаргаа сульдааг багасган нойргүйдлийг арилгаж бодисын солилцоог идэвхжүүлдэг байна. Хүчилтөрөгчийн коктейл нь эм биш, харин эрүүл зөв хооллолтын бүтээгдэхүүн юм. Хүчилтөрөгчийг тусгай аргаар хүчил төрөгчийн баллонтой холбож, энэ коктейлийг хийдэг.Зарим хүн үүнийг зүгээр л нэг хөөс уугаад байна гэж ойлгодог үнэндээ энэ нь хүчилтөрөгч юм.
Хүчилтөрөгчийн хөөсийг том, томоор нь халбадаж иддэг. Энэ үед хүчилтөрөгч ходоодноос цусанд шингээд, тархинд очиж тардаг. Хүчилтөрөгчийн коктейлийг архаг өвчний үед, биеийн дархлаа суларч, ядарсан үед, мөн хүүхэд болон настай хүмүүс ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд ууж хэрэглэхэд тохиромжтой.
Жирэмсний тээлтийн хугацаанд эргэлдэж буй цусны хэмжээ ихэснэ. Өөрөөр хэлбэл өөрийгөө болон ургийг хүчилтөрөгчөөр бүрэн хангахад үлэмж хэмжээний хүчилтөрөгч нэмж шаардагддаг. Хүчилтөрөгчийн коктейл хэрэглэснээр жирэмсэн эмэгтэйн дархлаа сайжирч амьсгалын замын өвчнөөс хамгаалах, зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг
Иймд үнэгүйгээр ард иргэдээ эрүүлжүүлэх аянд нэгдсэн Монос эмийн сангаар нэг ороод гараарай. Та бүхэн цэвэр агаарт хоёр цаг алхахтай тэнцэх хэмжээний хүчилтөрөгчийг Монос эмийн сангаас олж аваарай.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...