Зарим аж ахуйн нэгж, иргэний газар эзэмших ашиглах шийдвэрийг хүчингүй болгожээ
- schedule 2015 оны 11 сарын 30
- chat_bubble 0
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалтыг зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрийг хуульд нийцүүлэн өөрчлөх зорилгоор гаргасан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А/915, 2014 оны А/807 дугаар захирамжийн дагуу иргэн, аж ахуйн нэгжид газрын эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах тухай мэдэгдэл удаа дараа хүргүүлэн, өгсөн үүргийг биелүүлэх шаардлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтэд мэдээлсээр. Гэтэл төрийн байгууллагаас тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлээгүй жагсаалтад заасан доорхи иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосныг мэдэгдлээ. Үүнд:
д/д |
ИААН нэрс |
Байршил |
1 |
Монгол хуажун авто машин ХХК |
СХД-ийн 32 дугаар хороо |
2 |
Ач-Очир ХХК |
ХУД-ийн 10 дугаар хороо |
3 |
Ирээдүй энержи групп ХХК |
ХУД-ийн 10 дугаар хороо |
4 |
Бат-Ур ХХК |
ХУД-ийн 10 дугаар хороо |
5 |
Хонгор хулан ХХК |
ХУД-ийн 10 дугаар хороо |
6 |
Давхар -Онохуй ХХК |
ХУД-ийн 10 дугаар хороо |
7 |
иргэн Б.Саранчимэг |
ХУД-ийн 10 дугаар хороо |
8 |
Ханхэнтий ган ХХК |
ХУД-ийн 10 дугаар хороо |
9 |
иргэн Ц.Цогтбаяр |
ХУД-ийн 10 дугаар хороо |
10 |
Бэрс интайм ХХК |
ХУД-ийн 10 дугаар хороо |
11 |
Арамдаун мүёг ХХК |
ХУД-ийн 10 дугаар хороо |
12 |
Зайсан Стрийт ХХК |
ХУД-ийн 14 дүгээр хороо |
13 |
Би ти өү ХХК |
ХУД-ийн 03 дугаар хороо |
14 |
Апперкот боксын холбоо ТББ |
ХУД-ийн 10 дугаар хороо |
15 |
Импайрланд ХХК |
ХУД-ийн 10 дугаар хороо |
16 |
Ишиг-Уул ХХК |
ХУД-ийн 10 дугаар хороо |
17 |
иргэн Д.Отгонбаяр |
ХУД-ийн 10 дугаар хороо |
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...