Хэвлэх үйлдвэрийн хуучин барилга 24 тэрбум төгрөгт хүрлээ
- schedule 2015 оны 11 сарын 30
- chat_bubble 0
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Өнөөдөр дуудлагын худалдаа Хангарьд ордонд зохион байгуулагдлаа.
Дуудлагын худалдааны доод үнэ 7 тэрбум 155 сая төгрөг бөгөөд дэнчингийн хэмжээ 715,5 сая төгрөг байлаа. Ингээд дуудлагын худалдаанд оролцохоор есөн санал ирсэн байна. Үүнд, “Капитрон” банк, “Таван богд трейд”, “Bluemon” ХХК, иргэн В.Энхбаатар, иргэн Б.Батнягт, иргэн З.Пүрэв-Очир, иргэн Б.Отгонжаргал, иргэн Р.Мандах мөн Монгол Улсын иргэн гэх Адбул Карим нар оролцсон юм.
Дуудлага худалдаанд “Таван богд групп”-ийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Абдул Карим, Б.Отгонжаргал нарын хооронд хүчтэй өрнөж, 24 тэрбум төгрөгөөр Монгол Улсын иргэн Абдул Карим худалдаж авлаа.
Мөн өдөр “Автобус-3” НӨҮГ–ын барилга байгууламжууд, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилга, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилгыг худалдах байсан ч худалдан авах санал ирсэнгүй тул дуудлагын худалдаа ингээд өндөрлөв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...