Та мөнгөө аль банкинд хадгалуулах вэ?
- schedule 2015 оны 11 сарын 23
- chat_bubble 0
Хадгаламж, хуримтлалын талаар сонирхох хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Аль банкинд мөнгөө хадгалуулбал найдвартай бас хадгаламжийн хүү нь өндөр вэ гэсэн хүмүүс ч олон байна.
Банкуудын хадгаламжийг 1 жил, 6 сар, 3 сарын хугацаагаар нь болон “Хүүхдийн” гэж бүлэглэн нэг дор харуулдаг. Харилцагчид ихэвчлэн нэг жилийн хугацаатай хадгаламжийг хамгийн ихээр сонирхож байна.
Нэг жилээр мөнгөө хадгалуулахаар зорьж буй хүмүүст зориулан бага хэмжээний мэдээлэл нэгтгэн хүргүүлж байна.
Аль банк хүмүүсийн хүсэлтийг анхааран сонсож, тавьсан асуултанд нь тогтмол хариулж байна вэ?
1. Худалдаа, хөгжлийн банк
2. ХасБанк
3. Төрийн банк
Аль банкны хадгаламжийн мэдээллийг хүмүүс хамгийн их үзэж байна вэ? (сүүлийн 1 сарын хугацаанд)
1. Ариг банк (Энгийн хугацаатай хадгаламж – 1 жил)
2. Худалдаа, хөгжлийн банк (Хугацаатай хадгаламж – 1 жил)
3. Төрийн банк (Платинум хадгаламж)
Аль банкны хүү хамгийн өндөр байна вэ?
1. Улаанбаатар хотын банк
2. Капитрон банк
3. Капитал банк
Банкуудын 1 жилийн хугацаатай хадгаламжийн дундаж хүү сард 1.28% байна.
Moody’s ОУ-ын үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн банкууд
1. Хаан банк B3 (Long term rating 2014/07/18)
2. Худалдаа, хөгжлийн банк B3 (Long term rating 2014/07/18)
3. ХасБанк B3 (Long term rating 2014/10/30)
4. Голомт банк B3 (Long term rating 2015/05/20)
5. Төрийн банк B3 (Long term rating 2015/03/02)
Банк бүр л өөрийн онцлог давуу талаа ашиглан хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд харин танд аль банк нь тохирохыг олж мэдэхэд дээрх мэдээллүүд нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
6 сарын хугацаатай хадгалбал банкууд сард дунджаар 1.11% хүү бодож байгаа бол хүүхдийн хадгаламжид сард дунджаар 1.27% хүү бодож байна гэж Санхүүгийн зөвлөгөө, зуучлалын төвөөс мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...