H&M-ийн шинэ загварыг худалдан авахын тулд залуус гадаа хонож байна
- schedule 2015 оны 11 сарын 5
- chat_bubble 0
Швед улсын хувцасны "H&M" брэндийн тун удахгүй худалдаанд гаргах шинэ загварын хувцасыг худалдан авах гэж Солонгос залуус тус дэлгүүрийн гадаа тав дахь өдрөө дугаарлан хонож байна.
"H&M" брэнд Солонгост дөрвөн салбар дэлгүүртэй ба тэдгээрийн гадаа цугларсан залуус маргааш өглөө 08.00 цагт нээгдэх дэлгүүрээс орчин үеийн шинэ загвартай хувцасыг хямдралтай үнээр худалдан авахын тулд нийтдээ зургаан шөнө гадаа хонох юм.
Гэвч дээрх байдал нь Солонгос залуус хэт их материаллаг зүйлийг үнэлж байгааг харуулж буй явдал гэж шүүмжлэх иргэд олон байгаа юм. Өмнө нь дээрх брэндийн шинэ загварын хувцасны нээлт болоход хамгийн ихдээ 48-н цагийн өмнө дугаарладаг байсан бол, энэ удаа даруй 144-н цагийн өмнө дугаарлаж байна.
Шведийн "H&M" брэнд нь дэлхийн 61-н оронд 3700-н салбартай баэнэ жилийн шинэе загварын хувцасыг ердөө 250-н салбартаа худалдаалах болсон байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...