Нас барагсдын чандарыг сансарт хийсгэх үйлчилгээ хүртэл гарчээ
- schedule 2015 оны 11 сарын 5
- chat_bubble 0
Саяхан Оросын үзэсгэлэнгийн танхим болох ВДНХ-д оршуулгын үйлчилгээ үзүүлдэг компаниудын оролцсон «Некрополь 2015» үзэсгэлэн нээгджээ. Үзэсгэлэнг үзэж сонирхогчдын хувьд энэ бол Европ дахь хамгийн алдартай оршуулгын үзэсгэлэн болж чадлаа хэмээн үнэлж байна. Учир нь энд зүгээр л бүхэл бүтэн шоу болсон байна.
Үзэсгэлэнгийн нээлт оршуулгын үйл ажиллагаа болж байгаагаар танилцуулга хийгдэн эхэлсэн байна. Оршуулгын арга хэмжээний үеэр бэлэвсэн үлдэж буй эмэгтэй хэрхэн хувцаслах ёстойг загвар өмсөгчид үзүүлжээ. Үүнээс гадна оршуулгын үед хэрэглэх амьд цэцгийг хэрхэн засч янзлах болон талийгаачийн нүүр царайг хэн сайн будаж, янзлах тэмцээн хүртэл зохион байгуулав. Шинэ үйлчилгээн талаар мэдээлэл хийсэн байна. Энд дуулгахад Новосибирскийн чандарлах газрынхан хэрэв үйлчлүүлэгчийг хүсвэл чандарыг сансарт илгээж дэлхий болон сарыг тойрох замд хийсгэх үйлчилгээг санал болгож.
Үзэсгэлэнд оролцсон компаниудын нэг “авс түрээслэх” үйлчилгээг санал болгов. Тэгэхээр дээд зэрэглэлийн үнэтэй авсыг ёслолын ажиллагааны үеэр түрээслэнэ гэсэн үг юм. Гэвт мэргэжилтнүүд үүнийг хууль бус хэмээн эсэргүүцэж байгаа юм. Энэ нь эрүүл мэндийн стандартад нийцэхгүй, нэг шарилд, нэг л хайрцаг зориулагдах ёстой хэмээн үзэж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...