Оросын гэрэл зурагчин газар доорх голоор аялжээ
- schedule 2016 оны 1 сарын 19
- chat_bubble 3
ОХУ-ын гэрэл зурагчин агуйн нууранд шумбан усны гүний сонирхолтой зураг авч байгаад агуй бүхий голын урсгал "илрүүлжээ".
Гэрэл зурачин Анатоли Белощин Антарктид, Египт, Филиппинд сайхан зураг авч байсан боловч тэр Мексикт жинхэнэ сонирхолтой гайхмаар зураг авч чадсан байна.
Анатоли Мексикийн Ангелита сеноте хэмээх /сеноте - агуйн нуур бүхий газар доорх гол/ агуйт нуурын нууцыг тайлахаар шийдсэн байна. Тэгээд тэр агуйт нуурын ханыг дагаад шумбаж доошлон доошилсоор газар доорхи голыг "илрүүлсэн" аж. Тиймээ та ийм гайхалтай газар доогуурх голыг /сеноте/ зөвхөн Мексикт харна.
Сенотө дэлхийн бусад орнуудад мэр сэр байдаг боловч Мексикийн Юкатаны хойгт хэдэн арваараа илэрсээр байгаа. Хамгийн алдартай нь гэхэд Dos Ojos, Dzibilchaltun, Ik Kil, Gran Cenote, Hubiku, Sacred Cenote, Xtacunbilxunan, Cenote Angelita зэрэг юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...