Залуу 10 минутад 45 хот дог иджээ
- schedule 2015 оны 10 сарын 9
- chat_bubble 0
Америкийн иргэн Жон Ческат дөрөв дэх удаагаа “Хот дог хэн хурдан идэх вэ?” тэмцээний ялагч боллоо. Тэрээр 10 минутад 54 хот дог идэж түрүүлсэн байна. Удаах байрыг Тим Жанус 45 хот дог идэж, 3-р байрыг Патрик Бертолетти 37 хот дог идэж эзэлжээ. Жон Ческатын гол өрсөлдөгч болох япон эр Такеру Кобаяши энэ удаад тэмцээнд орсонгүй. Зургаан удаагийн аварга түүнтэй “Mijor League Eating” компани гэрээ хийгээгүйгээс энэхүү тэмцээнд оролцох эрхгүй болсон тухай сурвалжлагчид бичив.
Тэмцээн дуусмагч Япон эр үзэгчдийн суудлаас тайзан дээр гарч ялагчийн баярт саад хийхийг оролдсон байна. Энэ үед цагдаа нар ирж түүнийг баривчлан саатуулах гэсэн боловч үзэгчдийн шаардлагаар сулласан байна.
Нью Иоркын Кони арал дээр тусгаар тогтнолын баярын өдрөөр энэхүү “Хот дог хэн хурдан идэх вэ?” олон улсын тэмцээнийг зохион байгуулаад удаж байна.
Тэмцээнийг 1916 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн байна. Арга хэмжээг Америкт амттай хиам борлуулдгаараа алдартай түргэн хоолны “Натанс” сүлжээнийхэн зохион байгуулдаг аж. Тэмцээний ялагч нэг жилийн турш үнэгүй хот дог идэх эрх болон 20 000 ам.долларын мөнгөн шагнал хүртдэг гэж ИТАР ТАСС агентлагийнхэн мэдээллээ. Энэ шагнал Жон Чеснатад очих юм.
Жон 2009 онд 10 минутад 68 хот дог идэж нэгдүгээр байрт шалгарч байжээ. Харин Япон эр 68 хот дог идэж хоёрдугаар байр эзэлсэн гэнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...