Зарим автобус компаниуд ажил хаялаа
- schedule 2015 оны 10 сарын 7
- chat_bubble 0
Өнөөдөр өглөө автобусны буудлууд дээр багшралдсан олон хүмүүс автобусаа хүлээн, дааран зогсоно. Ялангуяа хотын захын автобусны буудлуудад иргэд зуу зуугаараа автобус хүлээн зогсож байлаа. Сураг сонсоход нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниуд ажил хаясан гэнэ. Буудал дээр байгаа хүмүүс үүнийг мэдэлгүй чиглэлийнхээ автобусаа гайхан хүлээн зогсоцгоож байна. Ганц нэг ирсэн автобус тройлейбус эцсийн буудлаасаа дүүрэн зорчигчидтой хөдөлж дараагийн буудлынханд суух боломж олдсонгүй. Ажил, сургуулиасаа хоцорсон хүмүүс замаар нэг эгнэн гараа савчуулан зогсоцгоож байна.
Яагаад ажил хаясан талаар албан бус эх сурвалжууд Umoney картынхан автобусны компаниуд руу мөнгөө шилжүүлэхгүй байгаагаас ажилчдынхаа цалинг өгөх нь бүү хэл шатахууны мөнгөгүй суусан гэнэ. Тиймээс ажил хаяхаас өөр аргагүйд хүрчээ. Энэ талаар Нийтийн тэврийн газрынхан ямар тайлбар өгөх бол..?
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...