МУГЖ Б.Магсаржав хүсэн хүлээж байсан байрандаа оржээ
- schedule 2015 оны 10 сарын 6
- chat_bubble 0
Төрийн орон сууцны корпорацийнхан өнгөрөсөн 6-р сард Гарьд Магнай киноны Равсал Панзыг байртай болгох аяныг сүр дууриантайгаар эхлүүлсэн ч, төд удалгүй манан мэт замхарсан. Энэ нь сэтгүүлчдийн овоо хараанд өртөж, хэвлэл мэдээллээр шүүмжлүүлээд зогсохгүй олны ундуйцлыг нилээдгүй хүргээд байсан юм.
Тэгвэл А.Гантулга өнгөрсөн 7 хоногт өөрийн пэйж хуудаснаа “Санаж бодож, хүсэж байсан ажил маань биелэлээ олох тэр мөч хамгийн сайхан мэдрэмж” хэмээн МУГЖ Б.Магсаржав гуайд бэлэглэх байртай танилцаж буй зургаа нийтэлжээ. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд UBS телевизийн Сайн уу Сайнаа ток шоунд хамт олноороо орж, эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэдэг үгийн үнэ цэнийг харуулж чадсан юм. А.Гантулга “Бид байрыг зүгээр нэг бэлэглээгүй аян зарлаж хандиваар байрны мөнгийг босгосон.
Мэдээж мөнгө бүрдэхэд цаг хугацаа шаардагдсан. МУГЖ Б.Магсаржав гуайд байр бэлэглэх аяныг дэмжиж, итгэл сэтгэлээрээ оролцсон “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ний хамт болон ҮББК, жүжигчин Бооёо, хотын дарга Э.Бат-Үүл болон ард иргэддээ баярлаж талархаснаа илэрхийлье” гэсэн юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...